Buddhism and Environment

Mongolian Buddhists Protecting Nature

A Handbook on Faiths, Environment and Development.

Монгол Бурханы Шашинтнуудын Байгаль Хамгаалах Үйл Ажиллагаа – Шашин, Байгаль орчин, Хөгжлийн тухай гарын авлага by Urantsatsral Chimedsengee, Amber Cripps, Victoria Finlay, Guido Verboom, Ven Munkhbaatar Batchuluun, Ven Da Lama Byambajav Khunkhur*1Alliance of Religion and Conservation

Chapter 1 Sustainability and Human Development: Overview

Mongolian text English text
Нэгдүгээр Хэсэг: Монголын Бурханы Шашин Chapter One: Buddhism in Mongolia
Монгол орны хувьд XIII зуунаас XX зууны эхэн үе хүртэл бурханы шашин гол шашин байв. Харин XI зуун буюу Чингис хааны сэргэн мандалтаас багаар бодвол 2 зууны өмнө Монгол оронд бурханы шашин дэлгэрч байсныг археологийн олдворууд баталдаг. 1920 оноос 1990 он хүртэлх коммунист дэглэм тогтсон 70 жилийн хугацаанд шашингүй үзлээр замнасан бөгөөд 1930-аад оны сүүлээр улс төрийн бодлогоор бурханы шашныг хориглож, лам хуврагуудыг аймшигтайгаар хэлмэгдүүлэн сүм хийдийг нь сүйтгэсэн байна. Ингэхдээ эрдэм номтой дээд лам нарыг устган дунд лам нарыг шорон гянданд хорьж бага залуу лам нарыг хүчээр энгийн ард болгож байжээ. Buddhism was the major religion in Mongolia from the 13th century until the early twentieth. Indeed, some archaeological evidence suggests the presence of Buddhist life in Mongolia in the eleventh century, at least two centuries before the rise of Chinggis Khaan. However for nearly 70 years, from the arrival of Soviet communist rule in the 1920s until the arrival of democracy in 1990, the official “religion” in Mongolia was atheism, and since the late 1930s Buddhist practice was banned, its temples and practitioners destroyed – many of them in brutal purges which meant that the most senior monks were executed, their deputies imprisoned, and many thousands of younger monks sent back into the community.
1992 онд баталсан үндсэн хуулиар иргэний шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулснаар лам хувраг, сүм хийдүүд Монголчуудын өдөр тутмын амьдралд эргэн ирсэн. Гурван сая шахам хүн амын 1.5 сая нь бурханы шашныг шүтдэг тул энэ шашин нь Монгол улсын гол шашин мөн. Хүн амын 40 хувь нь шашингүй үзэлтэн байхад 4/10 орчим хувь нь лалын шашинтан бөгөөд үлдсэн 6 хувийг нь христэд итгэгчид, бөө мөргөлчид болон өөр бусад шашинтнууд эзэлдэг байна. It has only been since the 1992 Constitution’s approval of people’s rights to freedom of religious practice that temples, monasteries and monks have again become visible in the everyday life of Mongolians. Buddhism is once again the predominant religion in Mongolia with an estimated 1.5 million Buddhists out of a population of nearly 3 million – around 50 percent. Most of the others – some 40 percent – are atheist, while the remaining 10 percent is made up of Muslims (4 percent), Christians, followers of shamanism, and others.
Бурханы шашныг дахин сэргэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод христийн шашны сүм хийдүүд олноор байгуулагдаж байгаа бөгөөд Казах угсаатны амьдарч байгаа Монгол орны баруун хэсэгт лалын шашны сүмүүд ч байгуулагдаж байна. The prolific reconstruction of Buddhist religious life has been followed by the construction of religious buildings belonging to other faiths – including Christian churches in urban areas like Ulaanbaatar in particular and mosques in western Mongolia where many Muslim Kazaks have made their home.
2005 онд хийсэн статистикийн судалгаагаар бурханы шашны 157 сүм хийд, христийн шашны 70 сүм, лалын шашны 7 сүм, өөр бусад шашны 6 сүм тоологдсон бол 2’349 бурханы шашны лам хувраг, 223 христийн шашны номлогч, 349 лалын шашны номлогч өөр бусад шашны 6 номлогч бүртгэгдсэн байна. Христийн шашны ихэнх сүм Улаанбаатар хотод байршилтай байх бөгөөд лалын шашны 1 сүм Улаанбаатар хотод бусад нь нутгийн баруун бүсэд байдаг аж. Нийт шашин судлалын чиглэлээр 5’000 гаруй их сургуулийн насны оюутан, 2’400 орчим насанд хүрсэн оюутан суралцдаг бол тэдгээрийн тал орчим хувь нь бурханы шашны чиглэлээр сонгон суралцдаг. Лам хуврагуудын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна. Нийспэл хотод бурханы шашны 27 сүм хийд байдаг бол үлдсэн 150 сүм хийд нь аймаг, сумдад тархсан байдаг. By 2005, according to the Mongolian Statistical Yearbook, there were more than 157 Buddhist temples and monasteries in the country, with 70 churches, seven mosques and six further places of worship belonging to other religions. That same year it was calculated there were some 2,349 Buddhist monks and nuns, 223 Christian priests and clergy, 349 Moslem imams, and six other faith clergy. Most of the Christian churches were located in Ulaanbaatar, while all but one mosque and imam could be found in the western region of the country. In addition there were more than 5,000 university-age students and some 2,400 adult students studying religion, although only around half of these chose to specialize in Buddhism.
Мөн Монголын бурханы шашны түүхэнд шинээр гарсан зүйл бол эмэгтэй санваартнууд бөгөөд өдгөө Улаанбаатар хотод хэд хэдэн эмэгтэй хуврагуудын хийд хурал номын үйл ажиллагаа явуулж байна. While more than half of Mongolia’s monks reside in Ulaanbaatar, only 27 of the country’s monasteries are in the capital, with the other 130 distributed around every “aimag”, or geographical region. There are also, for the first time in Mongolia’s history, newly established communities of nuns, mostly based in Ulaanbaatar.
Бөө мөргөя болон өөр бусад шашнууд
зэрэгцэн оршиж байгаа нь
Shamanism and Interfaith in Mongolia
Эртний бөө мөргөлийн зан үйл нь өнөө хүртэл хадгалагдсаар ирсэн бөгөөд тус улсын нийт хүн амын 4 хувь нь бөө мөргөлтөн ажээ. Бөө мөргөлийн итгэл үнэмшил нь мөнх тэнгэрийг шүтэн дээд тэнгэртэй холбогдох юм. Бөө нь засал, жатга хийх ба онгодоо буулган эгэл ертөнцийг тэнгэртэй холбох зэргээр хүмүүст үйлчилдэг. Бурханы шашинтнууд болон лалын шашинтнууд нь бөө мөргөлийн зан үйлээс заримыг нь авсан бол эргээд энэ шашнуудаас бөө мөргөлийн зан үйлд ихээхэн нөлөө оржээ. The native traditions of Mongolia are still active, with some four percent of Mongolians counting themselves formally as shamanist. The traditional beliefs incorporate an animistic worldview with the worship of the Eternal Heaven. Shamans, or boo, are initiated to serve the community as healers and intermediaries between the material and spiritual worlds. While these indigenous traditions have come to share many features with both Buddhism and Islam, in return they have also influenced the local practice of these religions considerably.
Монголын түүхэнд өөр өөр шашин оршиж байсан тухай баримт байдаг. Хэдийгээр Чингис хаан (1162-1227) бөө мөргөлтөн байж мөнхтэнгэрийг шүтдэг байсан боловч тэрээр өөр бусад шашнуудыг зэрэгцэн оршихыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны улсыг байгуулсан байдаг. XIII зууны эхэн үеэс Монголд шашин хоорондын уулзалт хийн шашин шүтлэгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцдэг байжээ. Тэр үед аливаа зүйлийг хийхээсээ өмнө бурханы шашны лам хувраг, христийн католик урсгалын номлогч, лалын шашны номлогч, Хятадаас гаралтай зүүний сургаал номлогчдоос зөвлөгөө авдаг байсан байна. Өнөөдөр Монголд ЮСГООО гаруй лалын шашны сүннит урсгалыг дагагчид байдаг бөгөөд тэдний олонх нь баруун хязгаарт амьдардаг. Харин христийн шашны 120’000 орчим итгэгчид байдаг байна. Америкийн нэгдсэн улсаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын ГООО^ООО орчим иргэнээс 30’000 орчим нь христэд итгэгчид байдаг гэжээ. There has long been an interfaith tradition in Mongolia. Although Chinggis Khaan (Genghis Khan c.1162 to 1227) was an active worshipper of the Eternal Heaven, he is said to have had the first multi-religious court in the country. Here, in the early 13th century interfaith meetings were held to discuss religious and secular dilemmas. Advice was given by Buddhist lamas, Daoists from China, Catholic Christian priests, Muslim imams, Church of the East priests from China and Confucian scholars, also from China. There are some 100,000 (mostly Sunni) Muslims in Mongolia, mostly in the west of the country, and an estimated 120,000 Christians. According to US sources, Christian’s constitute some 30,000 of Ulaanbaatar’s registered population of one million.
Монголын бурханы шашинтнууд юунд итгэдэг вэ What do Mongolian Buddhists believe?
Монголын бурханы шашин урт удаан түүхэн замналыг туулахдаа Монгол орны зан заншил, ёс уламжлалтай салшгүй сүлэлджээ. Бурханы шашин МЭӨ VI зууны үеэс эхтэй. Бурхан Будда болох Гуатама Сидхарта нь гэгээрэл буюу билиг билгүүн, агуу их энэрэн нигүүлсэхүйн дээд хутгийг олж, зовлонгийн шалтгааныг олсон сургаал номлолоо айлдаж эхэлсэн бөгөөд зовлон хийгээд түүний шалтгаанаас хэрхэн гэтлэх арга замыг хүн төрөлхтөнд номлох зорилго тавьжээ. Хожим бурханы шашин өөр олон оронд дэлгэрэхдээ тухайн орны соёлд нийцэн өөрчлөгдсөн байна. Буддын сургаалыг дэлгэрүүлэгчид Энэтхэгээс Төвд, Хятад, Солонгос, Япон, Төв Ази болон зүүн зүгт Шри Ланка зэрэг урд зүгийн орнуудад бурханы сургаалыг түгээсэн байна. Явцын дунд их, бага хөлгөний ёс бий болсон бөгөөд Монгол оронд их хөлгөний шашин дэлгэрсэн юм. Эл их, бага хоёр хөлгөний ёсны үндсэн ялгаа нь зовлонгоос гэтлэн нирваанд орох зам мөрийн үзэлд байдаг. Бага хөлгөний ёс нь зүүн Азид дэлгэрсэн байх агаад энэ ёсны үзлээр хүн зөвхөн өөрийн тусын тулд нирваанд орно гэж үздэг. Харин их хөлгөний ёсоор хүн хамаг амьтны тусын тулд гэгээрлийн хутгийг олно гэж үздэг. Их хөлгөний ёс Энэтхэгээс зүүн болон хойд зүгт Хятад, Төвд, Солонгос, Вьетнам, Тайвань, Монгол зэрэг орнуудад дэлгэрчээ. Монголд дэлгэрсэн бурханы шашны их хөлгөний ёс нь бурханы шашны үндсэн уламжлалт чигийг барьдаг ч үүнд Төвдийн бурханы шашны нөлөө ихээхэн шингэсэн байдаг. Mongolian Buddhism is a unique blend of various local traditions that were incorporated during its long history. The Buddhist tradition is traced back to the sixth century BC, when the Buddha, Gautama Siddhartha achieved a state of sublime wisdom and compassion, described as Enlightenment, and began to teach. He had discovered the cause of suffering, and wanted to tell people the way by which they could be released from its hold. Over the next millennium the religion evolved and changed as it encountered various countries and cultures: missionaries brought it east from India to Tibet, China, Korea and Japan, as well as north to Central Asia, and south to what is now Sri Lanka, and to the countries of South East Asia. On the way, numerous movements and schisms formed; foremost among them the Theravada and Mahayana traditions, of which the latter is relevant to Mongolia. A fundamental difference in conceptualisation between the two lies in the belief about how we can achieve release from suffering, and enter the blissful state of Nirvana. In the Theravada tradition, as practised mostly in Southeast Asia, it is believed that the reason to attain Nirvana or the Perfect Enlightenment is for the liberation of self; in Mahayana Buddhism it is for the sake of all the sentient beings. Some of the areas in which Mahayana Buddhism is practiced today are India, China, Tibet, Japan, Korea, Vietnam, Taiwan and Mongolia. Present-day Mongolian Mahayana Buddhism draws strongly from Tibetan practice, while retaining many traces of indigenous pre-Buddhist traditions.
Хутагтын найман гишүүн The Noble Eightfold Path
Бурханы шашны үндсэн сургаалиар бол амьтан бүхэнд гэгээрэлд хүрэх чадамж бий гэж үздэг. Иймээс ч хамаг амьтныг хүндлэх тухай сургадаг. Түүнчлэн энэрэн нигүүлсэхүйн сургаал буюу хамаг амьтныг зовлонгоос гэтлээсэй хэмээн бусдыг энэрэн нигүүлсэх бодь сэтгэл хийгээд зовлонгийн шалтгааныг бодьгалсын өөрийнх нь урьд үйлдсэн муу үйлийн үр дагавар гэдгийг танин барих билиг оюун болно. Зовлонгоос гэтлэхийн аньсанд Хутагтын найман гишүүнийг өөрт дадуулдаг. Энэ нь зөв үзэл, зөв онол, зөв үг, зөв үйлсийн хязгаар, зөв тэжээл, зөв хичээл, зөв дурьдахуй, зөв самади болно. Хутагтын найман гишүүнийг лам хувраг, сүсэгтэн олон байгаль орчныг хамгаалах, шударга ёсыг хөхүүлэх, боловсролыг дэмжих зэрэг үйлст дадуулдаг билээ. One of the central teachings in Mongolian Buddhism is that all beings are believed to have the potential to gain enlightenment (or “Buddha nature”), and that therefore all forms of life should be respected. Other central tenets are of compassion – an altruistic desire for other beings to be free of suffering – and of the recognition that suffering is the result of negative action in the past. The way to stop suffering in Buddhism is through following what is called the “Noble Eightfold Path”. This involves cultivating wisdom (through practising right understanding and right motivation), ethical conduct (through right speech, right action and right livelihood) and mental discipline (through right effort, right mindfulness and right concentration.) It is this eight-fold path that monks, nuns and other members of the wider Buddhist community are attempting to follow when they take steps to help protect the environment, support justice, and promote education and good development initiatives.
Бодьсадва
Энэрэн нигүүлсэхүйн бодит жишээ бол Бодьсадва юм. Бодьсадва нь гэгээрлийн зэрэгт хүрсэн хэдий ч өөрт нь аврал одуулсан амьтан бүгдийг гэгээрэлд хөтлөхийн тулд өөрөө нирваанд оролгүй үлдэн амьтны тусыг үйлдэгч бодьгал билээ. Монголчуудын шүтдэг бодьсадва нь Жанрайсиг юм. Бодьсадвагийн энэрэн нигүүлсэхүйн сургаал номлол нь нийт Монголын бурханы шашинтнуудын хувьд байгаль орчныг хамгаалах үндсэн цөм ухагдахуун нь болдог байна.
The Bodhisattvas
The main exemplars of compassion are called Bodhisattvas. These are beings that have reached a state of enlightenment but decide to stay behind, and postpone entering nirvana in order to be an inspiration to others and use their merit to release all that genuinely pray to them for salvation. The main Bodhisattva in Mongolia is Avalokitesvara (also called Guan Yin and Chenrezig) and the teaching about Bodhisattvas and their compassion is core to all Mongolian Buddhist environmental initiatives.
Монголын бурханы шашин
Монгол оронд бурханы шашин дэлгэрэхдээ номлол, бүтээл, сүсэг бишрэлийн систем нь Монголын ахуй нөхцөлд зохицон дэлгэрсэн байдаг. Жишээлбэл: лам хүний өмсгөл болох дээлийг туйлын хүйтэн уур амьсгалд тохируулан дулаан, зузаан хийсний зэрэгцээ хурал уншлагын зан үйлээ Төвд лам нарын уншлага ая дангаас өөрөөр дэглэжээ. Гадны гийчдэд хамгийн түрүүнд ажиглагддаг онцгой зүйл бол цэнхэр хадаг. Ёслолын үед Төвдүүд цагаан, шар өнгийн хадаг хэрэглэдэг бол Монголчууд цэнхэр өнгийн хадаг хэрэглэдэг. Энэ нь мөнх тэнгэрийг шүтдэг бөө мөргөлийн эртний зан үйлтэй холбоотой бөгөөд яахын аргагүй Монголын бурханы шашны онцлог мөн билээ.
A particularly Mongolian form of Buddhism
From the beginning of Buddhism’s acceptance in Mongolia, practices and beliefs were adapted to the Mongolian context. For example the monks’ robes were made particularly thick and warm to compensate for the extreme winter cold, while chanting and ceremonial protocol differed markedly from those found in Tibet. Something that many visitors notice very quickly is the use of blue khadag ceremonial scarves, as opposed to the yellow and white scarves used in Tibet. This refers back to the ancient shamanic worship of the Eternal Heaven, which was traditionally honoured by making offerings of blue strings, and is very particular to Mongolian Buddhism.
Түүнчлэн онгон дагшин уулс, гол ус ба тэдгээрийн эзэд болох лус савдагийн тухай зан үйлийг орхиогүйгээр үл барам харин ч өөрийн уламжлалдаа тохируулан авч хэрэглэсэн байна. Онгон дагшин газрыг бурханы шашны лус савдаг буюу уул, усны эзэд эрхшээдэг гэж үздэг сүсэг бишрэлийн систем нь байгаль орчныг хамгаалах ухамсарыг бий болгодог. Овоо болон чулуун хөшөө босгох нь бөө мөргөлийн зан үйл байсан боловч хожим аливаа баяр наадмын өмнө бурханы шашны зан үйлээр тахидаг болгожээ. Similarly, the animistic practices surrounding sacred natural places and their spirits were not discarded, but reinterpreted. Sacred sites were recognized as inhabited by Buddhist nagas, or nature spirits, and beliefs associated with these were, and are, used to promote environmental consciousness. Ovoos, sacred piles of stones, previously a shamanic tradition, started to be worshipped in Buddhist ceremonies often being followed by a Naadam sports festival.
XX зуун
XX зууны эхэн үед Монгол оронд 1 ‘000 гаруй бурханы шашны сүм хийд байжээ. Өнөөгийн Улаанбаатар хотыг том гэсэн утгаар Их хүрээ хэмээн нэрийдэж байв. Их хүрээнд Төвд, Монголын бурханы шашинтнуудын оройн дээд Далай лам, Ванчин богд нарын удаа орох гэгээнтэн Богд хаан Жавзандамба хутагт суурин заларч байв. Манжийн дарангуйллыг түлхэн унагасны дараа 1921 онд Зөвлөлт холбоот улсаар дэмжүүлсэн коммунист засгийн газар байгуулагдаж бурханы шашин, бөө мөргөлийг хориглон хурал ном, зан үйлийг нь хааж олон арван мянган лам хувраг болон бөө нарыг егүүтгэсэн хэлмэгдүүлэлтийг эхэлжээ. 1937 оноос 1944 оны хооронд явуулсан хэлмэгдүүлэлтийн шуургаар бурханы шашныг бүрэн үгүй хийсэн байна. Зөвлөлт холбоот улсын Буриад зоныг ч хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайрсан гэдэг. 407000 орчим лам нарыг баривчилан эрдэм номтой дээд лам нарыг егүүтгэн дунд лам нарыг 10 жилийн хугацаатайгаар шоронд хорьсон бол бага залуу лам нарыг хүчээр энгийн ард болгон үйлдвэрт ажиллуулах, цэрэгт дайчлах зэргээр номын мөрөөс холдуулсан байна. Энэ хугацаанд бүх сүм хийдүүдийг хааж, ихэнхийг нь бүрмөсөн устгасан байдаг. 1944 онд Гандантэгчэнлин хийд дахин сэргэсэн ч төрөөс тавих хатуу хяналтын дор хурал номын үйл ажиллагаагаа явуулж байв. Тэр үед бурханы шашны зан үйлийг төрийн бодлогоор хориглосны улмаас бурханы шашин ард түмний амьдралаас ихэд хөндийрсэн ажээ. Бурханы шашны судар номуудыг ихээр шатааж устгасан бол бас цөөнгүйг нууцаар хадгалан авч үлдэж чадсан байдаг. 1960 онд үндсэн хуулиар иргэний шашин шүтэх эрх, эрх чөлөөг тунхагласан боловч шашин номын үйл ажиллагааг төрөөс хязгаарласан байдлыг хэвээр үлдээсэн байна. 1970 онд Монголын бурханы шашны их сургууль байгуулагдаж бурханы шашныг судлах боломж нээгдсэн байдаг. Энэ сургуулийг төгссөн лам хуврагууд 1 990 оноос эдүгээг хүртэл Монголд төдийгүй хөрш зэргэлдээ Буриадад бурханы шашныг дахин сэргээх үйлст манлайлан ажиллаж байна. Энэ хугацаанд 200 орчим сүм хийд дахин сэргээгдэж сүсэгтэн олны сэтгэл зүрхэнд орон зайгаа дахин эзэлжээ. Өнөөгийн байдлаар Монголчуудын олонх нь эцэг өвгөдөөс шүтэж ирсэн бурханы шашны зан үйл, хурал номын үйл ажиллагаанд оролцон амьдралын чухал мөчлөгүүдээ лам хуврагуудад айлтган даатгадаг хэвээрээ байна.
The 20th Century
By the early twentieth century, there were more than a thousand monasteries and temple complexes in Mongolia. Ulaanbaatar was known as Ikh Khuree, meaning “big monastery” and was the seat of the Javzandamba Khutagt, who was also known as the Bogd Gegeen, or Bogd Khaan. He ranked third in the ecclesiastical hierarchy of Tibetan/Mongolian Buddhism, after the Dalai and Panchen Lamas. A Soviet-supported communist government came to power in 1921, after the collapse of Manchu rule. As in Soviet Buryatia before it, both Buddhism and shamanism in Mongolia became increasingly suppressed. Ritual sites were destroyed and thousands of monks and shamans were killed. A series of purges were carried out between 1938 and 1944 which led to an almost complete wiping out of the Buddhist clergy. Over 40,000 lamas were arrested: the higher ranking ones were executed; the middle ranking ones were jailed for up to ten years, while the novices were forced to disrobe and work in factories or join the army. In this period, virtually all monasteries and temples were closed, most of them completely destroyed. In 1944, Gandan Monastery was allowed to reopen – albeit under strict supervision. However by then, Buddhism was completely removed from public life with most rituals and festivities either prohibited or secularized, and most of the sutras, or Buddhist texts, either destroyed or hidden. Although freedom of religion was guaranteed by the constitution of 1960, there was still only limited tolerance of religious activity. In 1970, the Mongolian Buddhist University reopened, enabling the study of Mongolian Buddhism. Some of those early graduates have taken a leading role in contributing to the revival of Buddhism in Mongolia and neighbouring Buryatia since 1990. Since that time more than 200 monasteries and other religious sites have reopened, with Buddhism seeing a huge revival in the hearts of the people themselves. Most Mongolians today attend religious ceremonies and many consult lamas for important events, just as their great grandparents did.
XXI зуун
Өнөөдөр Монголын бурханы шашинд шинэ хандлага ажиглагдаж байна. Орчин үеийн хотжилт нь шинэ боломжуудыг бий болгодог хэдий ч бас олон сөрөг үр дагаварыг араасаа дагуулдаг. Рационалист үзэл нь хүмүүсийг зүгээр нэг дагахын оронд судалж ухаарахыг зүгээр нэг хүндэтгэхийн оронд учир шалтгааныг нь олохыг эрмэлзүүлдэг болгожээ. Энгийн сүсэгтэн олны сэтгэлгээнд өөрчлөлт гарсан бол лам хуврагуудын сэтгэлгээнд ч өөрчлөлт гарсан байна. Ихэнх лам хуврагууд хот орон газар сууршихыг илүүд үзэх болсон тул хөдөө орон нутагт сүм хийд барьж байгуулах тал дээр хүндрэл гарах болов. Өөр нэг асуудал бол лам хуврагууд сүм хийддээ бус харин тус тусынхаа гэрт ар гэрийхэнтэйгээ амьдарч байгаа явдал юм. Энэхүү эгэл ертөнцийн үймээнт амьдрал нь тэдэнд өөр сонирхол болоод өөр хандлага төрүүлэх магадлалтай. Харилцаа холбоо хөгжсөнөөр лам хуврагуудад дэлхийн өөр бусад орны бурханы шашинтнуудтай харилцаа тогтоох боломж бий болжээ. Мөн лам хуврагуудад гадаадад суралцах боломж нээгдэв. Эдүгээ олон залуу лам нар Энэтхэг улсад үйл ажиллагаагаа явуулж буй Төвдийн бурханы шашны чанга дэг жаягтай сүм хийдүүд, дацан сургуулиудад суралцаж байна. Гадаадад суралцагсад болон дотоодод суралцсан лам нарын хоорондын харилцаа цаашид ямар байдлаар явахыг цаг хугацаа харуулах бизээ.
The 21st Century
Today, Buddhism, like the Mongolian nation itself, is redefining itself. Modernity and urbanization have brought new opportunities as well as challenges. Rationalism has triggered a desire for understanding, rather than following; for asking, rather than just bowing. Not only has the lay community changed, but the sangha has also changed. The process of establishing new temples and communities in the countryside appears to be a challenge – with most monks seemingly preferring urban life. Another big change is that most monks don’t sleep at their monasteries, but instead live at home with their families. Inevitably this encourages quite different interests and distractions. At the same time, increased communication has enabled Buddhist communities from all over the world to interact. Mongolian monks go abroad to study – mostly to India where they receive teachings from the Tibetan community-in-exile, where strict monastic rules are in operation in all of the monasteries. Time will tell what the impact will be of the interaction of these monks with those trained in Mongolia.
Англи улсад төвтэй Төвдийн сан, Асрал ТББ, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах төв (Төвдийн хувилгааны дүр болох Балбын их ламтны удирддаг) зэрэг Төвдийн бурханы шашны байгууллагууд өнөөгийн байдлаар Монголын бурханы шашныг дахин сэргэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Эдгээр байгууллагууд Монгол лам хуврагуудыг дотоодод болон Энэтхэг улсад суралцахад тэтгэлэг олгодог бөгөөд бурханы номыг энгийн сүсэгтэн олонд хүртээмжтэй болгох үүднээс бурханы шашны ном сургаалыг хэвлэн нийтлэж ном буяны үйл ажиллагаа явуулж байна. Several Tibetan Buddhist organizations are presently in Mongolia helping with the revival of Buddhism: notably the UK-based Tibet Foundation, the NGO Asral, and the Foundation for the Preservation of the Mahayana Tradition (under the direction of a Tibetan and a Nepalese reincarnate lama respectively). Activities include sponsoring the studies of monks and nuns in Mongolia and India, publishing religious texts and more accessible booklets for lay practitioners and promoting charitable activities in Mongolia, according to Buddhist understandings of charity.
Бурханы шашинд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь Women in Buddhism
1 990 оноос өмнө Монголд эмэгтэйчүүд сахил санваар хүртэх нь их ховор байжээ. Иймээс өнөөгийн эмэгтэй санваартнууд Монголын эмэгтэй хуврагуудын анхдагч үе нь болж байна. Эмэгтэй санваартнуудын сахил нь дотроо хоёр хуваагдана. Before 1990 women were rarely ordained in Mongolia; today’s nuns are therefore the first generation of ordained female Buddhist practitioners. There are two types of Buddhist vows available for women in Mongolia.
1. Гэцүлмаа. Энэ нь 36 сахил сахина.
2. Гэнэнмаа. Энэ нь үндсэн таван сахил болох амьтны амь таслах, эс өгснийг авах, худал өгүүлэх, буруу хурьцал үйлдэх, архи уух зэргийг цээрлэнэ. Энэ таван сахилыг эрэгтэй, эмэгтэй ялгаагүй авч сахиж болдог онцлогтой. Гэнэнмаа нь өдрийн цагт хурал номдоо хураад оройн цагт гэртээ харьдаг тул гэр бүлийн амьдрал үүсгэж болдог аж. Төрөх тохиолдолд хүүхдээ асрахаар хийд орноосоо жилийн чөлөө авдаг байна. Хувцаслалтын хувьд лам хувцас өмсөхөөсөө илүү улаан хүрэн өнгийн дээл өмсөнө. Зарим тохиолдолд шар дээл ч өмсдөг. Харин үсээ авахуулах шаардлагагүй.
1. The full Getsulma vow of ordination, involving 36 monastic promises.
2. The Genenma lay vows, promising not to kill, steal, lie, not to commit any sexual misconduct and not to take intoxicants. These vows are taken by many Buddhists, both male and female in Mongolia. Women who have taken the Genenma vows visit the nunnery in the daytime but return to their homes at night. They are allowed to marry and when they have children they leave the nunnery for one year to look after the child. They generally wear red or occasionally yellow deels (the traditional dress of Mongolia) rather than the Buddhist robes. They do not shave their heads.
Улаанбаатар хотод Н. Гантөмөрийн 1990 онд (тэрээр мөн онд санваар хүртсэн) үүсгэн байгуулсан Төгс Баясгалант хийд, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн харъяа Дулмаалин хийд болон Нар Хажид зэрэг эмэгтэй санваартнуудын хийд байдаг. Төгс Баясгалант хийдэд 21 эмэгтэй санваартан суудаг ба ихэнх нь Өндөр гэгээний нэрэмжит бурханы шашны дээд сургуульд суралцдаг. Эдгээр эмэгтэй санваартнууд энэ дээд сургуулиас бурханы шашны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөх анхны эмэгтэй оюутнууд болж байна. Эдгээр эмэгтэй санваартнуудын хийдүүд нь бусад сүм хийдүүдийн адил үйл ажиллагаагаа явуулдаг юм. In Ulaanbaatar there are two nunneries run by Mongolians, and one run by Tibetans. The first, Tugs Bayasgalant, meaning Heaven of Joy, was established in 1990 by the current head, N. Gantumur, who became a lay Buddhist nun that year. By 2008 there were 21 nuns, half of whom had recently attended a degree course at Zanabazar Buddhist University, marking the first time that women have ever been granted Bachelors degrees in Buddhist studies at this University. As with many of the monasteries, this nunnery is open only in the daytime – nuns return home at night.
Дулмаалин хийд нь Монголын анхны дотуур байртай эмэгтэйчүүдийн хийд бөгөөд 2001 онд хуучин Дарь эхийн сүмийн туурин дээр нээгдсэн аж. 14 хуврагтай. Төвд хэл дээр бурханы шашны номыг судалдаг. Байгаль орчныг хамгаалах үйл ажилд оролцдог. Dolma Ling Nunnery, under the Foundation for the Preservation of the Mahayana Tradition (FPMT), is the first residential nunnery in Mongolia. It was opened in 2001 on the grounds of the former Dara Ekh Monastery and is now home to 14 ordained Mongolian nuns. The nuns receive training in Tibetan and Buddhist scripture, and also engage in some environmental outreach activities. The other active Mongolian-run nunnery in Ulaanbaatar is Nar Khajid.

*1/
This publication was funded by NEMO (Netherlands Mongolia Trust Fund on Environmental Reform-II) at the World Bank, and was created by ARC (Alliance of Religion and Conservation) in partnership with Gandan Tegchenling Monastery, MNET, (Mongolian Ministry of Nature, Environment and Tourism), and TTF (The Tributary Fund). It was produced and translated into Mongolian by Gandan Tegchenling Monastery (the Centre of Mongolian Buddhism), supported by MNET, Mongolia.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.