Environment and human development

[Total: 0    Average: 0/5]

Mongolia Human Development Report 2011

From Vulnerability to Sustainability: Environment and Human Development

Монгол Улсын Хүний Хөгжлийн Илтгэл 2011 – Эмзэг Байдлаас Тогтвортой Хөгжил рүү: Байгаль Орчин, Хүний Хөгжил

By: United Nations Development Programme

Chapter 1 Sustainability and Human Development: Overview

Mongolian text English text
1.1 УдиртгалБайгаль орчин нь Монгол Улсын эдийн засаг, соёлын үндсэн төрхийг илэрхийлж байдаг. Тухайлбал, Монголын нууц товчоонд байгаль орчин, ургамал, ан амьтны талаар нарийвчлан өгүүлсэн хэсэг олон бий. Монгол Улс эрт дээр үеэс буюу 1778 онд анх Богд Хаан уулыг тусгай хамгаалалтад авч байсан түүхтэй (Мягмарсүрэн, Энэбиш, 2008:31). Гэсэн хэдий ч хүн ам зүйн болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүд, уул уурхайг түшиглэсэн хөгжлийн хандлага бий болсон зэргээс үүдэн байгаль орчны болон хөгжлийн урт хугацааны тогтвортой байдалд анхаарал хандуулах онцгой шаардлага гарч байна. 1.1 IntroductionEnvironment is a central feature of the economy and culture of Mongolia. Many passages in the Secret History describe in great detail the environment and various flora and fauna. Mongolia also boasts a long experience of protected forest areas with Bogd Khan Uul protected area created in 1778 (Myagmarsuren and Enebish, 2008:31). However, with demographic and economic transition and increasing emphasis on mining, concerns about the environment and long term sustainability have become very important.
Байгаль орчиндоо улам бүр санаа зовох хэд хэдэн үндэслэл байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан Монгол Улсад дулаарал бодитойгоор илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөгөөр хүний эрүүл мэнд доройтох, хөдөө орон нутагт байгаль орчны төлөв байдал өөрчлөгдөх, усны нөөц хомсдох, эрсдэлд орох зэрэг дахин сэргээгдэхээргүй өөрчлөлтүүд бий болж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын малын тоо толгой 1990 оноос хойшхи 20 гаруй жилийн туршид бараг хоёр дахин өссөн нь бэлчээрийн тогтвортой ашиглалт, газрын нийгэм, эдийн засгийн өртөг, бэлчээрийн доройтол зэрэгтэй холбоотой асуудал үүсгэж байна. Гуравдугаарт, уул уурхай нь манай улсын эдийн засаг, экспортын гол хөтлөгч хүч болсноор түүнээс байгаль орчинд үзүүлж болох өнөөгийн болон ирээдүйн нөлөөлөл анхаарал татаж байна. Дөрөвдүгээрт, хот суурин газрын хүн ам тогтвортой өсөн нэмэгдсээр 63 хувьд хүрч, томоохон хот суурингийн үйлчилгээний дэд бүтцийн хүчин чадал ачааллаа даахгүй болж байна. Ялангуяа, эрчим хүчний хэрэглээнээс үүдсэн агаарын бохирдол нэмэгдэж, агаарын чанар доройтсоноос хүн амын эрүүл мэнд доройтох магадлал өндөр байна. There are many reasons for this growing concern about the environment. There is clear evidence of significant warming consistent with climate change in Mongolia. The consequences of climate change in terms of potential health impacts, irreversible changes that could undermine rural ecological base, and decline and vulnerability of water resources are all causes of concern. Second, the total livestock in Mongolia nearly doubled in the twenty years since 1990 leading to a debate on the sustainability of pastures and economic and social costs of land and pasture degradation. Third, as mining becomes an important driver of the economy and exports, concerns are being raised about its potential and actual environmental impacts. Fourth, as the share of urban population steadily increased to over 63 percent, many urban infrastructure services in the larger urban areas are facing capacity constraints. In particular, deteriorating air quality due to increased air pollution mainly from energy use and its likely impact on health are also concerns. Mongolia has made steady and significant progress in human development. The challenge now is to continue the trajectory of progress in achieving human development without compromising on sustainability and environmental conservation goals.
Монгол Улс хүнийхээ хөгжилд тогтвортой бөгөөд тодорхой ахиц дэвшил гаргасаар ирлээ. Хүний хөгжилд олсон амжилтаа улам бүр үргэлжлүүлэн баталгаажуулах явцдаа байгаль орчноо хайрлан хамгаалах, тогтвортой байдлыг орхигдуулахгүй байх нь өнөөгийн гол тулгамдаж буй асуудал болж байна.Энэхүү илтгэлээр тогтвортой хөгжлийг хангах, хүний хөгжлийг хөхиүлэн дэмжих нь хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, эрх чөлөөг дээдлэх үндсэн зорилгын үр дүнгийн илэрхийлэл болохыг тодруулан гаргахыг зорилоо. Хүний хөгжил бол хүн төвтэй хөгжлийн асуудал юм. Хөгжлийн бүхий л стратегийг боловсруулах, шийдвэр гаргахад тогтвортой байдлын үнэ цэнэ, зарчим, тэгш байдал, үр ашигтай байдал болон оролцоог дэмжих нь хүний эрх чөлөөнд суурилсан хөгжлийн хандлагад нэн чухал. This report argues that realising sustainable development and promoting human development are in effect part of the overall aim of promoting human flourishing and freedoms. The concept of human development puts people at the centre of development. An approach based on human freedoms is essential to embed the principles and values of sustainability, equity, efficiency, participation and inclusiveness into all development strategies and decisions.
1.2 Монгол Улс — төлөв байдалМонгол Улсын эдийн засаг, байгаль орчинд түүний газар зүйн байршил чухал үүрэгтэй. Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс нь Ази тивийн төв хэсэгт БНХАУ, ОХУ-ын дунд оршдог, стратегийн чухал байршилтай орон юм. Алтайн нуруунд орших хэд хэдэн өндөр уулстай боловч газар нутгийн ихэнхи хэсэг нь далайн түвшнээс 900-1500 метрийн өндөрт оршдог. Экосистемийн хувьд Төв Азийн говь талаас Арктикийн тайгын экосистемийн чанх уулзварт оршдог. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай орон. Хамгийн хүйтэн сар нь Нэгдүгээр сар бөгөөд Алтай, Хангайн нуруудын хэсгээр заримдаа агаарын дундаж температур цельсийн хасах 30- 40 хэм хүрдэг. Долдугаар сард Говийн нутгуудаар ихэнхдээ цельсийн 20-25 хэм хүрдэг бөгөөд агаарын хамгийн дээд хэм цельсийн 44 хэм хүрдэг. Нутгийн баруун хойт хэсгийн уулархаг нутгаар жилийн дундаж хур тунадасны хэмжээ 300-400 мм, тал нутгуудаар 150-200 мм, говийн нутгуудаар 100 мм байдаг. Иймд цэвэр усны нөөц нь байршлаар ихээхэн ялгаатай. Монгол Улсын газар нутгийн хэмжээ 1565 сая хавтгай дөрвөлжин километр, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том 20 орны тоонд багтдаг. Гэхдээ 2,8 сая хүн амтай бөгөөд хамгийн таруу суурыисан хүн амтай улсын тоонд орж байна. Далайд гарцгүй орнууд нь ихэвчлэн “газар зүйн дарангуйлалд” оршин далайн боомтоос алслагдсан байдаг нь гадаад худалдаанд хүндрэл учруулах сул талтай. Бараа материалыг газраар болон хил дамжин тээвэрлэхэд өртөг зардал өндөр, цаг хугацаа их шаардагддаг тул өрсөлдөх чадварыг сулруулдаг. 1.2 Mongolia-the contextLocation plays an important role in Mongolia‘s economy and its environment. As land-locked country, Mongolia is in a strategic location in central part of Asiatic continent between China and Siberia of Russian Federation. Much of the country is about 900 to 1,500 m above sea level, though there are several high mountains in the Altai mountain range. In terms of ecosystems, it is located at the meeting point of Central Asian desert steppe and Arctic Taiga ecosystems. Mongolia has a harsh continental climate. Coldest month is usually January when mean temperatures can dip down to minus 30 to 34 degrees Celsius in the mountain areas of Altai and Khangai. In July, average temperatures in the Gobi are usually between 20 and 25 degrees Celsius while the highest temperature recorded so far has been 44 degrees Celsius. Annual mean precipitation is about 300-400 mm in the mountain areas in the North West and is between 150 and 200 mm in the steppe and less than 100 mm in the Gobi. As a result, fresh water availability varies significantly with location. With land area of about 1.5 million square kilometres Mongolia is among the 20 largest countries. However, with only 2.8 million inhabitants, Mongolia is among the most sparsely populated nations. Landlocked countries often face the ‘tyranny of geography’ whereby distance from sea-ports disadvantages them in international trade. The time and cost involved in moving goods by land and across borders can make them less competitive.
1990 онд ардчилал ялж зах зээлийн тогтолцоонд шилжсэн тэр цагаас Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн бодлогоороо дамжуулан газар зүйн байршлаас үүдсэн аливаа бэрхшээлийг шийдвэрлэхээр хүчин чармайж ирсэн. Шилжилтийн эхний таван жилд эдийн засгийн өсөлт суларч, нэг хүнд ногдох үндэсний орлого буурч байв. Гэсэн хэдий ч 1996 оноос хойш эдийн засгийн байдал дээрдэж улмаар эерэг өсөлтийн хандлага илэрсэн. Харин 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн 2009 онд экспортын бараа бүтээгдэхүүний үнэ унаснаас нэг хүнд ногдох орлого буурчээ. 2010 оны урьдчилсан мэдээллээс үзэхэд эдийн засгийн байдал бага зэрэг сайжирч байна (Зураг 1.1). Зураг 1.1: Нэг хүнд ногдох бодит Үндэсний Нийт Орлого, Монгол Улс, 1985-2010 он тайлан 2010. Эдийн засгийн өсөлтийн эерэг үр дүнд дотоод, гадаадын хүчин зүйлсийн аль аль нь нөлөөлсөн. Мөн Хүний хөгжлийн индекс (ХХИ)-д тогтвортой эерэг өөрчлөлт гарсныг дараагийн хэсгүүдээс үзнэ. 1990-2010 онд ХХИ-ийн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэг болох дундаж наслалт, боловсрол, орлогын үзүүлэлтүүд ихээхэн сайжирсан. Хэдий тийм боловч, энэхүү ахиц дэвшил нь байгаль орчинд гарч буй өөрчлөлтөөс болж эрсдэлд орж болзошгүй байна. Монгол Улс 1992 онд шинэчлэгдсэн Үндсэн хуулиараа парламентийн засаглал ыг тогтоосон. Ерөнхийлөгч дөрвөн жилээр бүх ард түмнээс шууд сонгогддог. Төрийн эрх барих Улсын Их Хурал бүх ард түмнээс дөрвөн жилээр сонгогддог, 76 гишүүнтэй. Эрх барих намын тэргүүн эсвэл эвслээс Ерөнхий сайдынхаа нэрийг дэвшүүлж, Засгийн газраа бүрдүүлэн, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хурлаар томилуулдаг. Засаг захиргааны хувьд Монгол Улс нь нийслэл хот, 21 аймагтай. Статистикийн мэдээлэл цуглуулах ангиллаар манай улс зүүн, төвийн, хангайн, баруун гэсэн дөрвөн бүс, мөн Улаанбаатар хот нэг бүс болж нийтдээ 5 бүсд хуваагдаж байна. Бүсийн түвшинд засаг захиргааны нэгжгүй. Харин аймаг, нийслэлийн түвшинд орон нутгийн засаг захиргааны нэгжтэй. Нийслэл нь 9 дүүрэг, 132 хороотой. Нийт 21 аймаг нь 329 сум, 1550 багтай. Үндсэн хуулинд заасны дагуу Засаг захиргааны бүхий л шатанд өөртөө удирдах ёс үйлчилдэг. Багийн засаг дарга багийн иргэдийн хурлаар, сумын засаг дарга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар, аймгийн засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус тус сонгогддог. Харин аймгийн засаг даргыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэрийг нь дэвшүүлж Ерөнхий сайдын захирамжаар томилдог. Засаг захиргааны бүх түвшинд Засаг даргын тамгын газар бодлого шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Гэхдээ орон нутгийн захиргаадад төсөв санхүүгийн эрх мэдэл, татвар бүрдүүлэлт хязгаарлагдмал байдаг бөгөөд Засгийн газраас орон нутгийн төсвийн хуваарилалтыг хийж байна. Зохион байгуулалтын бүтэц, түүний чадавхи, хүний нөөц, ур чадвар, дотоод хяналтын тогтолцоо нь удирдлагын үр ашгийг дээшлүүлэх шаардлагыг бий болгож байна. Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтайгаас эдийн засгийн хүрээг илүү тэлэх боломж хязгаарлагдмал байна. Үүний уршгаар засаг захиргааны үйлчилгээ шат бүрт ижлээр давтагдах шаардлагатай болохын хирээр үйлчилгээний өртөг өндөр байна. Орон нутгийн засаг, захиргааны бүх түвшний байгууллагуудад жендэрийн тэгш бус байдал ажиглагдаж байна. 2010 оны байдлаар орон нутгийн засаг дарга нарын дөнгөж 17 хувь нь эмэгтэйчүүд байна (МАСЭХ, 2010). Дээрх асуудлаас гадна Монгол Улсад ерөнхийдөө орон нутгийн ардчилсан засаглалын боломжийн бүтэц бий болсон бөгөөд түүнийг улам бүр бэхжүүлэх шаардлагатай байна. Since its transition to democracy in 1990, successive governments have tried to use economic policies to overcome locational disadvantages. During the first five years of transition, economic growth faltered and overall national income per capita decreased. However, after 1996, the economy recovered and since then there has been a trend of positive growth rate. In 2009, per capita income registered a decline due to fall in commodity prices in the light of the 2008 Global Financial Crisis. Preliminary estimates for 2010 suggest that there has been a modest recovery. Both internal and external factors contributed to this impressive growth performance. As will be seen later in this chapter, Mongolia’s human development index (HDI) also steadily improved between 1990 and 2010, with significant increases in all three elements, namely, life expectancy, education and income. However, this trajectory of progress could be at risk from environmental changes. In terms of governance, Mongolia’s 1992 Constitution provides for a parliamentary republic. The President is directly elected by all citizens for a term of four years. The national people’s legislature, the State Great Khural has 76 members also elected for a term of four years. The leader of the majority party or coalition forms a government as the Prime Minister and appoints a cabinet in consultation with the President and with the approval of the State Great Khural. Administratively, Mongolia is divided into 21 aimags and the capital city. Most maps and statistics also show Mongolia into four regions, namely, Easter, Central, Khangai, and Western regions. There is no political institution at the level of regions. The sub-national or local government institutions are at the level of aimag or capital city. The capital city is further constituted into 9 districts and these into 132 sub-districts or khoroos. The 21 aimags are constituted into 329 soums and these further into 1,550 baghs. The Constitution provides for self-governance at all levels. Bagh governors are proposed by the bagh assembly and appointed by the soums; soum governors are proposed by the soum assemblies and appointed by the aimags; the aimag governors are proposed by aimag assemblies and appointed by the Prime Minister. At each level, the governor’s office has the responsibility to prepare plans and implement policies. However, local governments have limited financial autonomy and a low tax base. Most of their revenue comes by way of transfers from national government. There are also issues regarding organisational capacity, human resources and skills and a high monitoring effort required to ensure effectiveness. There is limited scope for exploiting economies of scale due to vastness of area and limited population. Consequently, unit costs of administrative services could be higher as many functions need to be duplicated at different levels. There is the issue of gender inequality in representation in offices at all levels of local government. Nationally, only 17 percent of all local governors in 2010 were women (MDSWA, 2010). Notwithstanding these difficulties, on the whole there is a reasonable institutional structure of democratic local governance albeit one which needs to be strengthened.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.