Mongolian tale – Ivan and Little horse

Ivan and little horse / Иван ба морьхон

from Childrenslibrary.org

Эрт урьдын цагт Оросын нэгэн тосгонд Иван гэдэг нэртэй эелдэг зөөлөн хүү аав болон хоёр ахтайгаа дөрвүүлээ амьдардаг байжээ. Once upon a time, there was a friendly son named Ivan lived with his father and two brothers in village of Russia.
Нэгэн өглөө тэдний тариан талбай дахь тариаг нь юу ч үгүй болтол нь гишгэчихсэн байлаа. One morning they saw that their grain plantation was tread and spoiled badly.
Хэн тариаг нь гишгэснийг мэдэхээр шөнө хоёр ах нь манаж хонохоор болжээ. Two brothers decided to guard the plantation at night to know who has destroyed it.
Гэвч өглөө нь мөн л урьдын адил тариан талбайг нь юу ч үгүй гишгэсэн байв. But in the morning they saw that the fields were destroyed again.
Шөнө нь сални салхилж хүйтэн байсан тул тэд өвсөн дотор унтаж байгаад өглөө нь юу ч үзэж харсангүй гэсээр иржээ. It was cold and a chilly wind was blowing at night. So two brothers slept all night in the haystack. In the morning they went home and said that they didn’t see anything at the fields.
Харин энэ удаа Иван талбайг нь хэн ирж юу ч үгүй болтол нь гишгээд байгааг мэдэхээр хэвтэж байтал морь янцгаах дуу сонсогдоход харвал цагаан морь нисэн ирлээ. Next time Ivan was guarding the fields. Suddenly, the noise of whinny came and a white horse appeared at the plantation.
Иван шууд л бэлнээс нь шүүрэн авч нуруун дээр нь мордтол үсрэн цовхорч булгиж гарлаа. Ivan caught horse´s mane rapidly and mounted its back. The horse began to leap about.
Морь Иваныг унагаах гэсэн боловч чадсангүй. The horse tried to fall Ivan down. But he couldn´t.
Морь ядарч туйлдатлаа булгисны эцэст гэнэт хүний хэлээр ярьж эхлэв. When the horse got tired it began to talk with human voice suddenly.
Морь Иванд хандан бид гурвуулаа билээ. Танай тариаг идэж талхалсан нь бидний буруу гээд “Харин та нар бол бидний эзэд” гэж хэжээ. “There were three of us. We ate your grain and spoiled your plantation. It´s our fault. Now you are our masters” said the white horse.
Иван хоёр цагаан морийг нь ах нартаа өгөөд өөрөө жижигхэн морийг нь авлаа. Ivan gave two of white horses to his brothers and left the little one for himself.
Нэгэн удаа ах нартайгаа шөнө явж байтал талбайн захад гал гарч байлаа. Once, when three brothers were walking at night, they saw a fire near their fields.
Тэд яаран давхиж очлоо. They run in hurry.
Энэ бол гал биш галт шувууны өд байв. It was not a fire. It was a feather of firebird.
Гэтэл морь нь түүнд энэ өдийг авах хэрэггүй, чамд гай болно гэж хэлсэнд Иван огт тоосонгүй. Ivan´s horse said him “Dont´t take this feather. It will make troubles”. But Ivan ignored it.
Чадалгүй тэдний сайхан морьтойг сонссон хаан элч нарын хамт ирлээ. Soon, the King´s messenger, who heard about their nice horses, arrived.
Хаан морьдыг нь нүдээр үзээд худалдан авахаар болжээ. Then the King came personally and bought two horses.
Гэтэл хоёр морь хэнийг ч ойртуулахгүй байсан ба хаан арга буюу Иваныг шинэ агтчинаараа ажилд авчээ. But those horses didn´t let anyone to mount on them. Therefore the King offered Ivan to work for him as a horseman.
Хааны өмнөх морь маллагч нэг удаа Иванд ус авчирч өгөөд морьдоо яаж услахыг нь нууцаар харж байв. One day a previous horseman brought a water to Ivan and watched secretly how Ivan feeding the horses.
Морины хашаанд харанхуй тул Иван галт шувууны өдөөр гэрэл гаргажээ. As it was dark, Ivan made a light from the firebird feather.
Морь маллагч энэ тухай хаанд очиж хэлжээ. The previous horseman told about it to the King.
Хаан Иванийг дуудан чи галт шувууг авчир. Чамд гурван өдрийн хугацаа өгье гэв. The King called Ivan and ordered to bring a firebird within three days.
Эс чадвал цаазална гэж тушаав. Ivan would be punished death penalty if he couldn´t bring it within due three days.
Иван ихэд сэтгэлээр унан эргэж иртэл морь нь учрыг асуужээ. Хүү бүгдийг хэлсэнд “Би чамд эс хэллүү галт шувууны өд чамд зовлон авчирна” гэж, гэвч яая гэхэв надад нэг арга байна гэв. Ivan was so anxious on that and went home. The little horse asked the reason of his sadness. Ivan told him everything. The horse said “Didn´t I tell you that it would bring troubles, didi I? But I have an idea”.
Ингээд Иван нэг сав будаа, тэвш майхан зэргийг аваад галт шувуу амьдардаг уул уруу явлаа. Ууланд очоод тэвшинд будаагаа хийгээд өөрөө нуугдаад харж байв. So Ivan took a bag of rice, bucket, and tent and went to the mountain, where the firebird lived. In the mountain he put down bucket with rice and watched hidden.
Удалгүй галт шувуу нисэн ирж будаанаас идэж эхлэнгүүт иван үсрэн барьж аваад уутандаа хийлээ. Soon, the firebird flied in and began to eat the rice. Ivan immediately caught it and put it into his bag.
Ингээд буцаж ирээд хаанд галт шувуугаа өглөө. Then he came back and gave the bird to the King.
Харын өнөөх хорон санаат морь маллагч Иванд улам бүр атаархаж хорлохоор шийдэн үлгэрт гардаг Саран гүнжийг далайн завинаас буулгаж авчирч чадна гэж хаанд хэлжээ. But the wicked horseman was envy to Ivan and decided to harm him. He told to the King that Ivan can bring the Moon princess from the sea boat.
Хаан түүний үгэнд итгэж Иваныг дахин дуудаж чи Саран гүнжийг 3 өдрийн дараа авч ир гэжээ. The King belived his word, called Ivan again, and ordered to bring Moon princess within three days.
Иван дахин мориндоо хэлж нэг арга заалгаж авав. Ivan told it to his little horse and it told him the right way.
Ингээд замын бэлтгэлээ хангаад долоон далайг гатлан гүнжийг авчирхаар явлаа. He prepared for the journey well and crossed seven seas to bring the Princess.
Зорьсон газраа очоод асар майхнаа босгон идээ ундаа бэлтгэн тавилаа. When he reached the palace he set a tent and prepared meals.
Өглөө болоход манан дундаас завь гарчч ирлээ. In the morning the boat appeared from the fog.
Энэ бол Саран гүнж байв. It was the Moon princess.
Саран гүнж Иваны барьсан майханд орох үед майхны гаднаас барьж аваад морио унан харихаар давхилаа. As soon as she entered Ivans´s tent he caught her and galloped back to home.
Иван эргэж ирээд хаанд гүнжийг өгчээ. Ivan bring the Princess to the King.
Хаан гүнжтэй хурим хийх болоход гүнж хаанаас нэг зүйл хүсчээ. The King wanted to marry with the Princess. But she asked the king one request:
Тэр нэг дэх нь буцалсан ус, хоёр дахь нь сүү, гурав дахь нь хүйтэн устай тогоо гуйж гэнэ. to bring three pots – first one with boiled water, second one with milk, and the third one with cold water.
Тэгээд хааныг түүнд орж залуу сайхан болсны дараа гэрлэнэ гэжээ. She told the King that she would marry with him if he swam in it and became young and attractive.
Хаан хэлснийг ёсоор болгож, өөрөө эхлээд орохоос айж Иваныг тогооноос тогоонд орохыг тушаав. The King agreed, but he ordered Ivan to swim in the pots first, as he was afraid to do it.
Иван арга буюу хааны тушаалыг биелүүлсэнд залуу сайхан хан хүү болон хувирчээ. Ivan did it and changed into a pretty Prince.
Үүнийг харсан хаан тогоонд үсрэн орж үхжээ. After him the King leaped into the pot and died.
Ингээд Иван сарны гүнжтэй гэрлэж аз жаргалтай сайхан амьдрах болжээ. Then Ivan got married with Moon princess and lived happily ever after.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.