Mongolian tale – The Yurt

[Total: 0    Average: 0/5]

The yurt – Гэр

From: Tales on Horseback / Морьтой үлгэр by J. Dashdondog, Ulaanbaatar 2000 from Childrenslibrary.org

Mongolian text English text
Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнэ ээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан цөмөөрөө л эвтэй сайхан амьдардаг байжээ. Once upon a time, when our Mongolian ancestors made their dwellings of steppe and their pillows of hills and rocks, all people and animals lived peacefully in a big house called the earth which had a blue roof, a green floor and no ropes to moor it.
тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. But – for what reason no one knows – the creatures of the earth began to quarrel. The animals fought among themselves, and those who had power started to catch and eat those who did not.
Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шураж, нэг хэсэг нь усны гүнд нөгөө хэсэг нь модны оройд гэртэй болжээ. So all the animals had to go their separate ways, each following their own trail. Some made a hole and snuck down it. Others made their dwellings under the water, still others in the treetops.
Газар малтах хумс, усанд залах сэлүүр, тэнгэрт нисэх жигүүр хүнд байсангүй. Human beings have no nails to dig a hole, no oar to row in the water and no wings to fly in the sky.
Харин хүссэн бүхнээ хийж чадах ухаан гэгчийг түүнд заяажээ. But they are blessed with intellect, thanks to which they can do anything they dream of.
Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэг өвгөн байж гэнэ. At this time, there was a very old man who had no worldly possessions, nothing at all except his intellect.
Нэгэн өдөр долоон хүүдээ: – Их гэрийн үлгэрээ бага гэрийг барьж болно гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл ухав гэнэ. One day he said to his seven sons, “We could build a small dwelling according to our great model, the earth.” The sons thought long and hard, but they couldn´t work out what their father meant.
Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. So the old man made a willow lattice frame, taking as his model the mountains that surrounded the steppe like a wall.
Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг, өмнийн хадан хавцлаас санаа авч хаалга урлав. He fashioned a door that could be closed during a blizzard and opened in fine weather, inspired by rocky ravines that face to the south.
Чанх дээр голлосонүдийн нараас тооно, тал тал тийш урссан алтан цацрагнаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ. And he made a chimney hole, thinking of the sun overhead in the sky. He built supporting poles, thinking of the sun´s golden rays, which stream to all sides.
Түшилдэн ханхайсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ. The covering for the walls he adapted from the fog that rises behind the mountains, the roof covering from the thick clouds that cover the sky. He spun ropes from animal hair, thinking of the whirlwind twisting behind the mountains.
Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож, тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг дэлхийн хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ. Then the old man and his sons spread out the walls, erected the door, put up the chimney hole, attached the poles, hung the wall covering, attached the roof covering and tightened the mooring ropes. Now they had a white ger that was round like the globe.
Нарны гэрлийг наашлүүлж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр үүгээр дууссангүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэрт орж, хөвгүүдээ тойруулан суулгаж: The old man´s sons were in awe of the mind of their aged father, who had made this dwelling that could bring the sunlight closer and drive away the fierce wind, that could be moved when they needed to move, erected when they needed to stay. They settled down contentedly to live in their ger. But the story doesn´t end there. The father lived out his days happily, but one day he become bedridden and gathered his sons around him.
– Төрөх нэг өдөр байхад төгсөх нэг өдөр бий. “There is a day to finish as well as a day to be born,” he said.
Ханахан гэрээсээ аав нь хадан гэртээ буцаж боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. “I must return to the rocky ger from my lattice-walled ger.”
Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай! гээд насан өөд болжээ. “This ger will teach you how to live in the future, “he told his sons. But you ought to tighten the mooring ropes.” And with that, he died.
Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. The sons were taken aback, once again failing to understand the meaning of their father´s words.
Тэгтэл нэгэн өдөр гэрхийх нь бүслүүр суларчээ. They didn´t notice that the mooring ropes of their ger had grown slack. Each had counted on the other to tighten them, so no one had done it. And soon the ger fell down.
Бие биедээ найдсаар хэн нь ч чангалж таталгүй суутал гэр нь яажийж унав гэнэ. “It´s your fault!” each brother said to the other. In the end, they could not be reconciled, and decided to go their separate ways.
Ах дүү долоо чамаас боллоо, танаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүр таарч тохирохоо больж, тарж салахдаа хүрчээ. They shared out the property their father had left them.
Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд, хана, унь, хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч харсан зүгтээ одоход отгон дүүд нь бүслүүрээс өөр юм үлдсэнгүй. Each went in the direction his eyes looked, carrying on his back walls or poles, door, chimney, roof covering or wall covering. The youngest son got only the mooring ropes.
Ууган хүү нэгэн газар хүрч хаалгаа босгон хэрүүл уруулгүй амар жимэр сууж байтал өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. The eldest son reached a sunny spot, set up his door and settled down to live in peace. But he was soon burnt by the strong sunlight.
Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй. As the second son was spreading out his walls and preparing to sleep, a fierce rainstorm struck, and he was lucky not to be hit by lightning.
Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. When the next son was sheltering under his wall covering, a mountain flood washed his shelter away.
Бас нэг нь дээвээр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. While the next son was resting on his roof covering, a whirlwind swept away his home.
Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө брлж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүү татчихсангүй. The son who made his house from the chimney hole was lucky not to be eaten alive by wild wolves.
Униа боож овоохойчлоод хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хайрч хөлдүүс болгож дөхөж гэнэ. And the son who took shelter in a hut made of poles nearly froze to death.
Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүүр ч хэцүү байсан нь мэдээж. And the youngest son had the most trouble of all because all he had was the rope.
Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. But one day he was approached by one of his brothers, who carried on his back the walls.
Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цурван айсуй. Soon, one after another, other brothers arrived, carrying on their backs door, chimney hole, poles and coverings.
Тэгээд тэд гэрээ эв хаваар нь золгуулан барьж бүслүүрээ чангалан татлаа. In harmony at last, the brothers erected their ger and tightended the mooring ropes.
Тийнхүү долоон хүү өвгөн буурал эцгийнхээ гэрээс үгний учрыг сая л ухаарч түүнээс хойш үеийн үед сургаальтай өргөө цагаан гэрээ эвийн сүлд болгон дээдэлсээр амар сайхандаа жаргажээ. So the seven sons had finaly understood their aged father´s final words. And since that time, from generation to generation, the white ger has been a symbol of friendship and harmony. And the sons lived happily ever after.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.