Mongolian tale – Yanzin Jaal

Янзын жаал – Boy who sees things in a different way

J. Dashdondog, Ulaanbaatar 2005 from
Childrenslibrary.org

Mongolian text Loosely translated into English
Цэцэрлэгийн бага ангид хорин хүүхэд байжээ. Нэг өдөр шинэ хүүхэд нэмэгдэн ирж, одоо тэд хорин нэгүүлээ боллоо. There were twenty children in a kindergarten classroom. A new child joined and then there were twenty one.
Хорин хүүхэд сандалдаа ярсхийн суутал, хорин нэгдэх нь хивсэн дээр завилаад “Ингэж суух сайн гэж өвөө хэлсэн” гэжээ. Үгүй мөн янзын жаал аа? Twenty children sat on their chairs but the twenty first sat on the floor with his legs crossed. “My grandfather said it is good to sit on the ground with crossed legs” he said. What a strange boy!
Багшийн хэлснээр хүүхдүүд тогооч, жолооч, эмч гээд л хорин янзын ээжээ зурлаа. Хорин нэг дэхь нь юу зурсан гэнэ? Ердөө л Монгол гэр! The teacher asked the children to draw pictures of their mothers. There were pictures of cooks and drivers and doctors. But the twenty first boy drew a picture of a ger.
“Ээжээ зур гэснээс гэрээ зур гээгүй шүү!” гэж багш хэллээ. “Ээж гэр дотроо байгаа” гэтэл хүүхдүүд нирхийтэл инээлдэх нь тэр. “I asked you to draw your mother, not a ger” said the teacher. “She is inside the ger” said the boy. All the children laughed.
“Ээж чинь юу хийдэг вэ?” “Цай чанадаг” “Зураас чинь яаж мэдэх юм бэ?” “Яндангаас нь утаа гарч байгаа биз дээ?”Ингэж сэтгэдэг мөн янзын жаал аа? “What is she doing?” the teacher asked. “She´s making tea” “How can you tell she is making tea?” “See, there´s smoke coming out of the chimney” What a strange boy!
Тооны хичээл дээр багш “3+1=хэд вэ?” гэхэд хорин хүүхэд нэгэн зэрэг “дөрөв” гэв. Хорин нэг дэхь нь тэгтэл “Биш ээ! 2+2=дөрөв” гэлээ. At math, the teacher asked children “What is three plus one?” “Four” said twenty children. But the twenty first said, “No, two plus two is four”.
Хорин хүүхэд “Буруу! Багшийн зааснаас ондоо байна” гэв. Багш “Аль нь зөв! Өөрөөр бодож болно шүү дээ” гэлээ.Ингэж боддог мөн янзын жаал аа? Twenty children said “Wrong, this is not what our teacher told us”. The teacher said, “Both of you are right. There are many different ways of looking at the world.” Oh, What a strange boy!
Нэгэн удаа багш баримлын шавар хувааж өгөөд “Одоо машин хийцгээе!” гэв. Хүүхдүүд суудлын, ачааны гээд л хорин янзын машин хийсэн байлаа. One day the teacher said, “Lets make cars with play dough.” Children made twenty different cars, trucks and mini vans.
Хорин нэгдэх нь дугуйгүй машин хийжээ. Оронд нь шүдэнзний мод хатгасан байв. Хүүхдүүд шоолон “Ээ хэзээ дөрвөн хөлтэй машин байсан юм бэ?” гэж шуугилдлаа. But the twenty first boy made a car without any wheels. Instead of wheels, he used match sticks. The other children laughed at him and said, “Where have you seen a car with legs?”
Учрыг нь асуутал “Машин шаварт суучихыг хараад би дугуйны нь оронд хөл байсан болоосой гэж бодсон” гэв.Ийм юм сэддэг мөн янзын жаал аа? “I saw a car stuck in the mud. I thought it whould be good if the car had legs instead of wheels,” said the boy. What a strange boy!
Олон улсын хүүхдийн зургийн уралдаан үлгэрийн сэдэвтэй байлаа. Манай улсын төдийгүй дэлхий бүх цэцэрлэг түүнд бэлтгэх бөөн хөл болов оо! There was a drawing contest for children from around the world. Kindergarten children from our country and many other countries were drawing pictures of their favorie fairy tale characters.
Бидний танил цэцэрлэгийн хорин хүүхэд будаг бийр нийлүүлэн Эрхий Мэргэн, Чихэн чинээ хүү, Долоон бор оготно гээд л өөрсдийн дуртай үлгэрийн баатруудаа зурж гарлаа. Twenty children drew pictures of their favorite characters such as The Great Archer, Pinkie Boy and Seven Brown Mice.
Хорин нэгдэх нь юу зураа бол гэж сонирхож байна уу? Эрийн сайн эрэлхэг баатар, хамгийн залгигч хар мангастай гар барин эвлэрч байгаагаар! Тэгэх тэгэхдээ бүүр зэв зэвсгээ хаяад шүү! He draw the Bravest Boy In The World holding hands with the Monster Who Swallows Up Everything. And they both had dropped their weapons.
Түүний зураг цэцэрлэг даяар шуугиан тарилаа. Нөхөр, дайсан эвлэрч болохгүй л гэнэ, болно л гэнэ. Зураачаас нь асуухаар, “Аа, дайн муухай” гэхээс өөр юу ч хэлэхгүй байлаа. But can enemies become friends? Some say “Yes” and some say “No.” “War is never good,” said the boy.
Цэцэрлэгийнхэн маргалдаж эцэст нь нөгөө зургийг уралдаанд илгээх боллоо. Байр эзлэх эсэх нь сонин биш. Хамгийн сонин нь хүүхэд хүүхдээс нэг л өөр тэр янзын жаал! Everyone talked about the pictures and decided to send the picture of the hero and the monster. Winning or losing wasn´t important. The twenty first boy had his own way of seeing things.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.