The Teaching of Buddha in Mongolian and English

[Total: 0    Average: 0/5]

Parts of the book: The Teaching of Buddha / Бурхан Багшийн Сургаал

By: Bukkyo Dendo Kyokai and Society for the Promotion of Buddhism

Mongolian text English text
1. Хималайн уулсын урд хормойг ороон урсах Рохини голын эрэг дээр оршигч, Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Суддодана Гаутама буюу ариун идээт хаан бээр амьдарч байжээ. Тэрбээр шулуун шударга, цэцэн мэргэн хэмээн алдаршиж, айлдсан болгоныг нь үг дуугүй дагах ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээжээ. The Shakya clansmen dwelt along the Rohini River which flows among the southern foothills of the Himalayas. Their king, Shuddhodana Gautama, established his capital at Kapilavastu and there had a great castle built and ruled wisely, winning the acclaim of his people.
Хааны хатныг Маяа хэмээнэ. Тэрбээр мөнөөхи Шагжа омгийнхны үүсгэж буй болгосон хөрш зэргэлдээ орших нэгэн улс гүрний эзэн хааны нагац ахын охин буюу эзэн хааны үеэл дүү байжээ. The Queen’s name was Maya. She was the daughter of the King’s uncle who was also the king of a neighboring district of the same Shakya clan.
Хаан, хатан хоёр гэрлэснээс янагш хорь гаруй жил улирсан ч, тэдэнд үр заяасангүй. Нэгэнтээ хааны хатан цагаан заан баруун сугаар хэвлийд нь орж бие давхар болов хэмээн сонин зүүд зүүдлэв. Эзэн хаан болон ордныхон, мөн ард түмэн нь хоног өдрийг хуруу даран тоолж, мэндлэх хүүхдийг тэсэж ядан хүлээжээ. Бие хөнгөрөх цаг болоход хааны хатан ард түмнийхээ ёс заншлыг дагаж, төрсөн гэртээ амаржихаар явлаа. Зам зуураа Лумбини цэцэрлэгт алжаал тайлахаар түр саатжээ. For twenty years they had no children. But one night Queen Maya had a strange dream, in which she saw a white elephant entering into her womb through the right side of her chest, and she became pregnant. The King and the people looked forward with anticipation to the birth of a royal child. According to their custom the Queen returned to her parents’ home for the birth, and on her way, in the beautiful spring sunshine, she took a rest in the Lumbini Garden.
Ээлтэйхэн хаврын урин дулаан цаг тул эргэн тойрон үзэсгэлэнт сайхан ашока мод цэцэглэж байлаа. Хааны хатан цэцгээ дэлгэсэн модны мөчир таслах санаатай баруун гараа сунгатал хүү нь мэндлэв. Хатан, хүү хоёрыг ерөөн адислаж, эргэн тойрон дуу хуур эгшиглэн найрсав. Энэ бол 4 дүгээр сарын 8-ны өдөр байлаа. All about her were Ashoka blossoms. In delight she reached her right arm out to pluck a branch and as she did so a prince was born. All expressed their heart-felt delight with the glory of the Queen and her princely child; Heaven and Earth rejoiced. This memorable day was the eighth day of April.
Баярлаж хөөрсөн хаан, хүүдээ Сиддарта буюу “Хамаг тусыг бүтээгч” Артасиди хөвгүүн хэмээх утга бүхий нэр хайрлав. The joy of the King was extreme and he named the child, Siddhartha, which means “Every wish fulfilled.”
2. Гэвч хаан баяр цэнгэлийн эцэст уй гашуу амсаж, хатан Маяа нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Хатны охин дүү Махапражапати хан хүүг асран бойжуулах болсон аж. In the palace of the King, however, delight was followed quickly by sorrow, for after several days the lovely Queen Maya suddenly died. Her younger sister, Mahaprajapati, became the child’s foster mother and brought him up with loving care.
Тэр хавиас холгүй орших нэгэн ууланд Асита хэмээх мэргэн даяанч амьдарч байв. Хааны ордныг тойрон гэрэл гэгээ цацрахыг тэрбээр хараад залран ирэхэд саяхан мэндэлсэн хан хүүг түүнд үзүүлжээ. “Том болоод хэрэв ордондоо үлдвэл аугаа их хаан болж бүх ертөнцийг нэгтгэнэ, харин ордноо орхиж даяан хийж, үнэнийг ухаарвал энэ ертөнцийг аврах заяатай Бурхан болно” гэж Асита өгүүлэв. A hermit, called Asita, who lived in the mountains not far away, noticed a radiance about the castle. Interpreting it as a good omen he came down to the palace and was shown the child. He predicted: “This Prince, if he remains in the palace, when grown up will become a great king and subjugate the whole world. But if he forsakes the court life to embrace a religious life, he will become a Buddha, the Savior of the world.”
Хаан, мэргэн даяанчийн үгийг сонсоод эхлээд их баярласан ч, он жил улирах тусам хүү нь ордныг орхиж даяанч болж магадгүй гэсэн бодол сэтгэл зүрхий нь зовоож эхлэв. At first the King was pleased to hear this prophecy, but later he started to worry about the possibility of his only son leaving the palace to become a homeless recluse.
Хан хүү долоон настайдаа ном судар үзэж, цэргийн эрдэмд суралцаж эхлэв. Хаврын нэгэн өдөр тэрбээр хаан эцэгтэйгээ хамт тосгонд очихоор явжээ. Тариачин газар хагалж буйг ажиж байснаа анжис нь газрын хэвлийг ярахад гарч ирсэн өтийг шувуу тоншиж идэхийг харчихжээ. Тэрбээр саяхан үзсэн харсандаа гайхаж: “Ямар муухай юм бэ! Амьд нь амьдыгаа идэж байх юм!” хэмээн уулга алдаж модны сүүдэрт саатан сууж, гүн бодолд автав. At the age of seven the Prince began his lessons in the civil and military arts, but his thoughts more naturally tended to other things. One spring day he went out of the castle with his father. Together they were watching a farmer at his plowing when he noticed a bird descended to the ground and carried off a small worm which had been turned up by the farmer’s plough. He sat down in the shade of a tree and thought about it, whispering to himself: “Alas! Do all living creatures kill each other?”
Хар нялхаараа эхийгээ алдсан, сая болохоор амьд нь амьдыгаа идэхийг харсан хан хүү амьдралын эмгэнэл гунигийг эрт ухааран таньж, эмзэг өрөвчхөн сэтгэлд нь гүн шарх суужээ. Энэ шарх сорви зулзган модны шарх цаг хугацаа улирах тусам улам ихсэх адил, харсандаа гайхаж, “Ямар муухай юм бэ!” бодол төрүүлдэг болов. The Prince, who had lost his mother so soon after his birth, was deeply affected by the tragedy of these little creatures.
The spiritual wound deepened day by day as he grew up; like a little scar on a young tree, the suffering of human life became more and more deeply engrained in his mind.
Хүүгийнх нь зан ааш хувирч буйг анзаарсан хаан эцэг нь мэргэн даяанчийн хэлснийг санаж сандрав. Хаан бээр хүүгээ хөгжөөн баясгахын тулд бололцоотой бүхнээ хийжээ. 19 нас хүрмэгц нь хүүдээ Яшодхара нэртэй бөл дүүг нь эхнэр болгон авч өгчээ. Яшодхара бол хан хүүгийн эхийн төрсөн ах, Девадаха цайзанд суудаг Супрабуддха хааны охин байлаа. The King was increasingly worried as he recalled the hermit’s prophecy and tried in every possible way to cheer the Prince and to turn his thoughts in other directions. The King arranged the marriage of the Prince at the age of nineteen to the Princess Yashodhara. She was the daughter of Suprabuddha, the Lord of Devadaha Castle and a brother of the late Queen Maya.
3. Хан хүү арван жилийн турш найр наадам, баяр цэнгэлд умбаж Хавар, Намар, Борооны орднууддаа ээлжлэн амьдарч байлаа. Гэвч тэрбээр цаг үргэлж гүн бодолд автаж, амьдралын үнэнийг ухаарахыг эрмэлзэж байв. 3. For ten years, in the different Pavilions of Spring, Autumn and the Rainy Season, the Prince was immersed in rounds of music, dancing and pleasure, but always his thoughts returned to the problem of suffering as he pensively tried to understand the true meaning of human life.
“Ордны баян тансаг, цатгалан чинээлэг амьдрал, хүмүүсийг баясгах миний эрүүл саруул бие, залуу зандан нас ямар утга учиртай юм бэ? Хүмүүс өвчинд баригдаж, эцэст нь амьсгал хураах аж. Хэн ч үхлээс мултарч чадахгүй. Залуу нас, эрүүл саруул бие, амьдалын утга учир юунд оршино вэ? “The luxuries of the palace, this healthy body, this rejoicing youth! What do they mean to me?” he thought. “Some day we may be sick, we shall become aged; from death there is no escape. Pride of youth, pride of health, pride of existence — all thoughtful people should cast them aside.
Хүн амьдарч байна гэдэг ямар нэг юмыг эрж байна гэсэн үг. Гэтэл нэг хэсэг нь бурууг, нөгөө хэсэг нь зөвийг хайна. Бурууг эрж хайгчид хэн бэ гэвэл өтлөх, өвдөх, үхэх заяатай мөртлөө мөнхийн омголон залуу нас, мөнх амьдралыг хүсэгчид билээ. “A man struggling for existence will naturally look for something of value. There are two ways of looking — a right way and a wrong way. If he looks in the wrong way he recognizes that sickness, old age and death are unavoidable, but he seeks the opposite.
Зөвийг эрэгч хэн бэ гэвэл энэ бүхнийг төөрөгдөл хэмээн ухаарч, өтлөх, өвдөх, үхэх зэрэг амьдралын эрээн бараан бүхнээс эрхэм дээд зүйлийг эрэн хайгч юм. Би тэр бурууг л хүсч, бурууг эрэн хайж байна даа”. “If he looks in the right way he recognizes the true nature of sickness, old age and death, and he searches for meaning in that which transcends all human sufferings. In my life of pleasures I seem to be looking in the wrong way.”
4. Олон жилийн турш ийнхүү хүнд хүчир бодолд автан, зүрх сэтгэл нь хатуу ширүүн тэмцлийн талбар болов. 29 нас хүрэхэд нь Рахула хэмээх нэртэй цорын ганц хүү нь мэндэлж, хан хүү ордноо орхин явахаар шийдэв. Чандаха хэмээх хөтөчөө дагуулаад Кантхака хэмээх хайртай агтандаа мордож ордноо орхин, энэ ертөнцтэй холбоогоо таслаж, нямба хийж суулаа. Thus the spiritual struggle went on in the mind of the Prince until his only child, Rahula, was born when he was 29. This seemed to bring things to a climax, for he then decided to leave the palace and look for the solution of his spiritual unrest in the homeless life of a mendicant. He left the castle one night with only his charioteer, Chandaka, and his favorite horse, the snow-white Kanthaka.
Тэгтэл нэгэн рагшис түүнийг сорьж хэлсэн нь: “Чи ордондоо буцаж очоод хүлээсэн нь дээр. Удахгүй энэ ертөнц тэр аяараа чинийх болно”. Хан хүү хашгирсан нь: “Рагшис чи эндээс тонил! Энэ ертөнцийн юуг ч би үл хүснэ”. Түүнийг хөөн тонилгосныхоо дараахан хүү лам болж, бадар барьж өмнө зүг оджээ. His anguish did not end and many devils tempted him saying: “You would do better to return to the castle for the whole world would soon be yours.” But he told the devil that he did not want the whole world. So he shaved his head and turned his steps toward the south, carrying a begging bowl in his hand.
Эхлээд хан хүү мэргэн даяанч Багавад бараалхаж түүний хатуу хориг дэглэм бүхий амьдралтай танилцав. Дараа нь Арада Калама, Удрака Рамапутрад бараалхаж бэрх хэцүү хатамжлалыг нь үзэж, тэдэнтэй адилхан даяан хийхийг оролджээ. Удалгүй ийм замаар эс гэгээрэхийг ухаарч, Магада улсад очжээ. Тэнд Гайя хотын дэргэдүүр урсдаг Ниранзана мөрний эрэгт нэгэн аглаг ойд очиж, биеэ зовоосон хатуухан сорилтыг эхэлжээ. The Prince first visited the hermit Bhagava and watched his ascetic practices. He then went to Arada Kalama and Udraka Ramaputra to learn their methods of attaining Enlightenment through meditation; but after practicing them for a time he became convinced that they would not lead him to Enlightenment. Finally he went to the land of Magadha and practiced asceticism in the forest of Uruvilva on the banks of the Nairanjana River, which flows by the Gaya Village.
5. Өөрийнхөө бие бялдрыг хүнд ширүүн зовоон тарчлааж байлаа. Хожим нь түүний дурсан айлдсанаар, урьд өмнө үзэгдээгүй бэрх аргаар махбодоо зовоосон аж. Түүний өгүүлснээр, “урьд өмнө нэг ч даяанч өөрийгөө тэгэж хатуу ширүүн зовоож байгаагүй, одоо ч өөрийгөө тэгэж зовоож буй хүн байхгүй, ирээдүйд энэ ертөнцөөс халин одсон хэн боловч түүнээс илүү хатуу ширүүнээр өөрийгөө зовоож тарчлаахгүй” ажээ. 5. The methods of his practice were unbelievably rigorous. He spurred himself on with the thought that “no ascetic in the past, none in the present, and none in the future, ever has practiced or ever will practice more earnestly than I do.”
Ингэж өөрийгөө зовоосон ч хан хүү эрж хайснаа, хүсэж хүлээснээ эс олов. Тэрбээр 6 жилийн турш эр биеэ зовоосон энэхүү хатамжлалаа үл харамсан зогсоож, мөрний усанд угаал үйлдэн, Сужата хэмээх залуухан бүсгүйн гараас сүүтэй будаа авч хүртээд, ядарч сульдсан биеэ анагааж эхэлсэн байна. Still the Prince could not realize his goal. After six years in the forest he gave up the practice of asceticism. He went bathing in the river and accepted a bowl of milk from the hand of Sujata, a maiden, who lived in the neighboring village. The five companions who had lived with the Prince during the six years of his ascetic practice were shocked that he should receive milk from the hand of a maiden; they thought him degraded and left him.
Ойд түүнтэй цуг хатамжилсан таван даяанч, хан хүү сорилтыг давсангүй хэмээн сэтгэж, ганцааранг нь орхин өөр газар руу нүүн дүрвэжээ. Thus the Prince was left alone.
Хан хүү гав ганцаараа хоцорч модны сүүдэрт суугаад хэзээ л бол хэзээ үхэхээс буцахгүй, гүн бясалгалд автав. Тэрбээр сэтгэл шулуудан: “миний цус хатвал хатаг. Миний мах ялзарвал ялзраг. Миний яс өмхөрвөл өмхрөг. Эндээс би хаашаа ч хөдлөхгүй” гэжээ. He was still weak, but at the risk of losing his life he attempted yet another period of meditation, saying to himself, “Blood may become exhausted, flesh may decay, bones may fall apart, but I will never leave this place until I find the way to Enlightenment.”
Санаа сэтгэлд нь хэцүүхэн, ээдрээтэй тэмцэл эхэлжээ. Түгшүүртэй болоод зовлонтой бодлууд санаа сэтгэлийг нь үймүүлж, элдэв зүйлийн хий үзэгдлүүд цааш нааш үсчин, тэр нь илүү аймшигтай гэж хэлэхийн аргагүй жигшмээр дүрс сэтгэлд нь нэг нэгээсээ өрсөн ургана. Энэ бүхэн рагшисын явуулга байлаа. Хан хүү эдгээр явуулгатай тэмцэж, нэгийг нь ч зүгээр орхилгүй, дор нь нам дарж, хумхийн тоос болгож байлаа. Энэ бол жирийн нэг тэмцэл бус, цус нөж урсаж, амьд махыг яснаас нь салган хуулж, яс хугарч байсан болохоор сэхэхийн төлөө тэмцэл байсан юм. It was an intense and incomparable struggle for him. He was desperate and filled with confusing thoughts, dark shadows overhung his spirit, and he was beleaguered by all the lures of the devils. Carefully and patiently he examined them one by one and rejected them all. It was a hard struggle indeed, making his blood run thin, his flesh fall away, and his bones crack.
Гэвч энэ тэмцэл дуусч, тэнгэрт үүрийн цолмон гийж, шинэ өдөр эхэлснийг тунхаглан зарлахад хан хүүгийн сэтгэл санаа гэрэлтэн гялалзаж, тэрбээр гэгээрч Бурхан багш болов. Энэ баяр баясгалант үйл явдал хан хүүгийн 35 насан дээр 12 дугаар сарын 8-ны өглөө тохиосон юм. But when the morning star appeared in the eastern sky, the struggle was over and the Prince’s mind was as clear and bright as the breaking day. He had, at last, found the path to Enlightenment. It was December eighth, when the Prince became a Buddha at thirty-five years of age.
6. Энэ мөчөөс эхлэн хан хүү Бурхан багш Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн ирсэн, Сайваар ажирсан, Амарлингуй оршигч, Бүхнийг айлдагч, Чадагчийн эрхт, Шагжагийн арслан зэрэг олон нэртэй болсон бүлгээ. 6. From this time on the Prince was known by different names: some spoke of him as Buddha, the Perfectly Enlightened One, Tathagata; some spoke of him as Shakyamuni, the Sage of the Shakya clan; others called him the World-honored One.
Юуны түрүүн Шагжамуни зургаан жилийн турш цугтаа хатамжлан зовж байсан, эдүгээ Варанасийн Мригадавад амьдарч буй таван даяанч дээр очиж шашиндаа оруулжээ. Эхлээд тэд цэрвэн зугтаж байснаа сургаал айлдахыг нь сонсож Түүнд бүрэн итгэл найдвараа өгч, анхны шавь нар нь болов. Тэрбээр Ражагрихад байхдаа эзэн хаан Бимбасараг шашиндаа оруулжээ. Шагжамуни түүний ордонд заларч орон даяар ариун сургаалаа айлдаж эхлэв. He went first to Mrigadava in Varanasi where the five mendicants who had lived with him during the six years of his ascetic life were staying. At first they shunned him, but after they had talked with him, they believed in him and became his first followers. He then went to the Rajagriha Castle and won over King Bimbisara who had always been his friend. From there he went about the country living on alms and teaching men to accept his way of life.
Хүмүүс цангахдаа ус, өлсөхдөө хоол хүсдэг лүгээ адил түүн рүү тэмүүлэн цувж байлаа. Эндээс гол шавь Шарибудари, Модгальяана нарыг олж, мөн хоёр мянга гаруй хүн түүнд шавь оржээ. Men responded to him as the thirsty seek water and the hungry food. Two great disciples, Sariputra and Maudgalyayana, and their two thousand followers, came to him. At first the Buddha’s father, King Shuddhodana, still inwardly suffering because of his son’s decision to leave the palace, remained aloof, but then became his faithful disciple. Mahaprajapati, the Buddha’s stepmother, and Princess Yashodhara, his wife, and all the members of the Shakya clan began to follow him. Multitudes of others also became his devoted and faithful followers.
7. Шагжамуни 45 жилийн турш сургаалаа айлдаж 80 нас сүүдэр зооглов. Ражагрихаас Шравасти орох замдаа Вайсали хэмээх газар бие алжааж, гурван сарын дараа Нирванд орно гэдгээ хэлжээ. Тэгээд номлол сургаалаа айлдаж явсаар Пава хэмээх газар очиж, Тэнд Чунда дархны барьсан хоолыг амсаад өвчин нь үгдрэв. Өвчин зовлонд шаналж, улам ядарч сульдсан ч тэрбээр цаашаа Кусинагара руу явжээ. For forty-five years the Buddha went about the country preaching and persuading men to follow his way of life. But when he was eighty, at Vaisali and on his way from Rajagriha to Shravasti, he became ill and predicted that after three months he would enter Nirvana. Still he journeyed on until he reached Pava where he fell seriously ill from some food offered by Chunda, a blacksmith. Eventually, in spite of great pain and weakness, he reached the forest that bordered Kusinagara.
Тэрбээр Кусинагара балгасын захад сала хэмээх ойд очиж, хоёр өндөр модны хоорондох газар хэвтэв. Газар дээр ийн хэвтэж байхдаа ч шавь нартаа сургаал айлдсаар байлаа. Чингээд агуу их сургаал номлогч Бурханы үүргээ бүрэн гүйцэд биелүүлж дуусаад алгуурхан Нирванд оров. Lying between two large sala trees, he continued teaching his disciples until his last moment. Thus he entered into perfect tranquility after he had completed his work as the world’s greatest teacher.
8. Шагжамуни Нирван дүрийг үзүүлсний дараа Кусинагара балгасын иргэд гүн их уй гашууд автжээ. Бурханы хайртай шавь Анандын айлдсанаар тэд багшийнхаа шарилыг ариун галд өргөв. 8. Under the guidance of Ananda, the Buddha’s favorite disciple, the body was cremated by his friends in Kusinagara.
Ажатасатра хаан, мөн Энэтхэгийн 7 хаан Шагжамунийн чандраас хүртээхийг хүссэнд Кусинагара балгасынхан татгалзаж, чингээд дайн дэгдэв. Гэвч Дрона мэргэний зөвлөсний дагуу Бурхан багшийн чандрыг найман улсын дунд хуваасан аж. Шагжамунийн чандраас өөр олон улс, хүмүүс ч хүртжээ. Бурханы ариун шарилыг тэд нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болов. Түүнийг хадгалж байхын тулд Бурханы шашны арван сүм босгосон аж. Seven neighboring rulers as well as King Ajatasutru demanded that the relics be divided among them. The People of Kusinagara at first refused and the dispute even threatened to end in war; but under the advice of a wise man named Drona, the crisis passed and the relics were divided among the eight great countries. The ashes of the funeral pyre and the earthen jar that contained the relics were also given to two other rulers to be likewise honored. Thus ten great towers commemorating the Buddha were built to enshrine his relics and ashes.
Сүүлчийн номлол1. Кусинагарагийн ойролцоо сала хэмээх ойд Шагжамуни сүүлчийн удаа сургаалаа айлдсан аж. Тэрбээр шавь нартаа хандаж номлосон нь: Та нар өөрсдөө бусдын төлөө ассан гэрэл болцгоо! Та нар өөрсдөө өөрсдийнхөө түшиг тулгуур болж, хэнд ч бүү найдаж бай! Миний сургаал та нарт гэрэл гэгээ, түшиг тулгуурын аль аль нь болог! Бусад сургаал, номыг түшиж тулахаас цээрлэ! The last teaching of the Buddha
1. Beneath the sala trees at Kusinagara, in his last words to his disciples, the Buddha said:
“Make of yourself a light. Rely upon yourself: do not depend upon anyone else. Make my teachings your light. Rely upon them: do not depend upon any other teaching.
Бохир биеэ хараад бохирыг нь ухаарч, хэзээ ч гоё чамин хувцас бүү хүсч бай! Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч, цэнгэл жаргал давтахыг цээрлэ! Сэтгэл санаагаа шинжээд тэнд өөрийн чинь “Би” бээр байхгүйг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөндөө бүү хуурт! Тэр цагт та нар зовлон зүдгүүрээс үүрд ангижирна. Намайг энэ ертөнцөөс халин одсоны дараа ч гэсэн та нар, миний сургаалыг үнэн зөв даган мөрдөж чадвал, жинхэнэ үнэнч шавь нар минь болно. Consider your body: Think of its impurity. Knowing that both its pain and its delight are alike causes of suffering, how can you indulge in its desires? Consider your ‘self’; think of its transiency; how can you fall into delusion about it and cherish pride and selfishness, knowing that they must all end in inevitable suffering? Consider all substances; can you find among them any enduring ‘self’? Are they not all aggregates that sooner or later will break apart and be scattered? Do not be confused by the universality of suffering, but follow my teaching, even after my death, and you will be rid of pain. Do this and you will indeed be my disciples.”
2. Миний номлосон бүх сургаалыг цаг ямагт санаж яв, тэдгээрийн тухай үргэлж бодож бай, утга учрыг нь онохыг хичээ, ямар ч үед тэдгээрээс бүү татгалз. Хэрэв миний сургаалыг үнэн зөв дагавал та нар жинхэнэ жаргалыг амсана. 2. “My disciples, the teachings that I have given you are never to be forgotten or abandoned. They are always to be treasured, they are to be thought about, they are to be practiced. If you follow these teachings you will always be happy.
Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж санавал зохино. “The point of the teachings is to control your own mind. Keep your mind from greed, and you will keep your behavior right, your mind pure and your words faithful. By always thinking about the transience of your life, you will be able to resist green and anger, and will be able to avoid all evils.
Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал, нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй. “If you find your mind tempted and so entangled in greed, you must suppress and control the temptation; be the master of your own mind.
Зүрх сэтгэл нь хүнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн шулам, гэгээрсэн хүн бурхан болно. Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай. “A man’s mind may make him a Buddha, or it may make him a beast. Misled by error, one becomes a demon; enlightened, one becomes a Buddha. Therefore, control your mind and do not let it deviate from the right path.”
3. Миний сургаалыг дагаж бие биетэйгээ энх амгалан, эвтэй найртай амьдарцгаа, нэг нэгнийгээ хүндэлж бай, хоорондо бүү хэрэлдэж маргалд. Ус, сүү лүгээ адил бие биентэйгээ зохицож бай, ус, тос лугаа адил нэг нэгийгээ бүү түлх. 3. “You should respect each other, follow my teachings, and refrain from disputes; you should not, like water and oil, repel each other, but should, like milk and water, mingle together.”
Миний сургаалыг хамтдаа дагаж мөрд, сурч ухаар, хамтдаа төгс төгөлдөр болж, нэг нэгэндээ тусалж, буяны зам мөрийн баяр баясгалангаа хуваалцаж бай. Хэрэггүй юмыг эс шохоорхож, ашиггүй юманд цагаа бүү зарцуул, гэгээрэн гийхийн цэцэг, буяны зам мөрийн үр жимснээс хүртэж яв. “Study together, learn together, practice my teachings together. Do not waste your mind and time in idleness and quarreling. Enjoy the blossoms of Enlightenment in their season and harvest the fruit of the right path.”
Би бээр, та нарт өгч буй сургаалаа гэгээрснээр ухаарсан юм. Та нар энэ сургаалыг баримталж, хатуу мөрдөх хэрэгтэй. “The teachings which I have given you, I gained by following the path myself. You should follow these teachings and conform to their spirit on every occasion.
Миний сургаалыг дагахгүй бол миний дэргэд байсан ч намайг олж харахгүй. Харин сургаалыг минь дагавал надаас асар хол байсан ч үргэлж цуг байна. If you neglect them, it means that you have never really met me. It means that you are far from me, even if you are actually with me; but if you accept and practice my teachings, then you are very near to me, even though you are far away.”
4. Шавь нар минь, удахгүй миний цаг болох гэж байна. Та нараасаа салах цаг ойртлоо. Гэвч та нар гуньж гутарч үл болно. Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтох мөнх бус гэдгийг дахин батална. 4. “My disciples, my end is approaching, our parting is near, but do not lament. Life is ever changing; none can escape the dissolution of the body. This I am now to show by my own death, my body falling apart like a dilapidated cart.
Бүү гуньж гутарцгаа. Ертөнцөд ганц ч мөнх юм үгүйг ухаарч, хүний оршин тогтнохын утга учрыг онож мэдэцгээ. Хувирч өөрчлөгддөг бүхнийг үл хувиргахыг бүү хүс. Энэ хүсэл хэзээ ч бүтэж биелэхгүй. “Do not vainly lament, but realize that nothing is permanent and learn from it the emptiness of human life. Do not cherish the unworthy desire that the changeable might become unchanging.”
Энэ ертөнцийн тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдаг бөгөөд сонор сэрэмж чинь сулармагц та нарыг эзэмдэж эрхэндээ оруулна. Хэрэв гэрт чинь хот могой үүрлэвэл, тэр амьтныг хөөж гаргахаас нааш амар амгалан нойрсож чадахгүй шүү дээ. “The demon of worldly desires is always seeking chances to deceiver the mind. If a viper lives in your room and you wish to have a peaceful sleep, you must first chase it out.”
Ертөнцийн тачаал шуналын шулмыг хөөж зайлуулах хэрэгтэй. Ертөнцийн хүсэл шуналын могойг хөөн гаргах хэрэгтэй. Сэтгэл санаагаа та нар сонор соргог хамгаалах ёстой. “You must break the bonds of worldly passions and drive them away as you would a viper. You must positively protect your own mind.”
5. Шавь нар минь, миний цаг ирлээ. Гэвч энэ бол миний бие махбодын үхэл гэдгийг бүү мартаарай. Хүн биеийг эцэг эхээсээ олдог, олсон биеэ хоол хүнсээр торддог учир, тэр нь эмгэгт хялбархан өртөж, шарх сорви авах нь ч түргэн, эцэстээ эвдэрч нурах л хувь тавилантай юм. 5. “My disciples, my last moment has come, but do not forget that death is only the end of the physical body. The body was born from parents and was nourished by food; just as inevitable are sickness and death.”
Бурханы мөн чанар бие махбодод нь бус, гэгээрэхэд нь оршино. Бие махбод эвдэрч нурна, гэтэл гэгээрэл нь Номын үнэн болон үйл хэрэг нь мөнх оршиж байдаг. Бие махбодыг минь харж буй хүн бус, харин сургаал номыг минь ухаарч буй хүн л намайг олж үзнэ. “But the true Buddha is not a human body: — it is Enlightenment. A human body must die, but the Wisdom of Enlightenment will exist forever in the truth of the Dharma, and in the practice of the Dharma. He who sees merely my body does not truly see me. Only he who accepts my teaching truly sees me.”
Амьсгал хураасны минь дараа миний орхиж үлдээсэн Ном та нарын багш болно. Та нар түүнийг хайрлан хадгалж, тэгснээр надад үнэнч зүтгэх ёстой. “After my death, the Dharma shall be your teacher. Follow the Dharma and you will be true to me.”
Шавь нар минь, амьдралынхаа сүүлчийн 45 жилд би бээр айлдах ёстой болгоноо айлдсан, хийх ёстой бүхнээ хийсэн. Одоо та нарт үзүүлээгүй нууц надад байхгүй. Миний дотор ч тэр, миний гадна ч тэр хаана ч байхгүй. Би Номлох бүхнээ номлосон. “During the last forty-five years of my life, I have withheld nothing from my teachings. There is no secret teaching, no hidden meaning; everything has been taught openly and clearly.
Шавь нар минь, миний цаг ирлээ. Би бээр Нирванд орлоо. Энэ бол миний сүүлчийн номлол юм. My dear disciples, this is the end. In a moment, I shall be passing into Nirvana. This is my instruction.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Time limit is exhausted. Please reload CAPTCHA.